Skip to Main Content

Мэдээлэл

Үйлчилгээний нөхцөл

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Энэхүү Үйлчилгээний ерөнхий нөхцөл (цаашид “Нөхцөл” гэх) нь Изи Пэй ХХК (цаашид “Компани” гэх)-аас хөгжүүлж, эзэмшиж, ажиллуулж буй Easypay App аппликейшнийг (цаашид “Апп” гэх) ашиглахтай холбоотой харилцааг зохицуулна.

1.2. Апп нь Изи Пэй ХХК-ийн ПОС төхөөрөмж ашигладаг мерчант (цаашид “Хэрэглэгч” гэх)-д дараах үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:

  • ПОС төхөөрөмжийн гүйлгээний түүх харах
  • Тайлан, мэдээ авах
  • Гүйлгээний задаргаа харах, хянах
  • Цаас болон дагалдах хэрэгслийн захиалга өгөх
  • Засвар, техникийн үйлчилгээний дуудлага өгөх
  • Мэдэгдэл, мэдээлэл хүлээн авах
  • Санал хүсэлт, гомдол илгээх
  • Урамшуулал, маркетингийн контент үүсгэх

1.3. Хэрэглэгч Апп-д бүртгүүлж, “Зөвшөөрөх” товч дарснаар энэхүү Нөхцөлийг бүрэн уншиж, ойлгож, хүлээн зөвшөөрсөнд тооцно.

ХОЁР. БҮРТГЭЛ, ХЭРЭГЛЭЭ

2.1. Хэрэглэгч болон Изи Пэй ХХК-ийн хооронд Картын төлбөр тооцоо гүйцэтгэх хамтран ажиллах гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хэрэглэгчийн бүртгэл Easypay аппликейшнд автоматаар үүснэ.

2.2. Баталгаажуулалт OTP (нэг удаагийн нууц код)-оор хийгдэнэ.

2.3. Хэрэглэгч өөрийн нэвтрэх нэр, нууц үг, баталгаажуулах код, төхөөрөмжийн аюулгүй байдлыг бүрэн хариуцна.

2.4. Хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан, гуравдагч этгээд ашигласан тохиолдолд үүнээс үүдэх эрсдэлийг Хэрэглэгч өөрөө хариуцна.

ГУРАВ. ПОС ТӨХӨӨРӨМЖТЭЙ ХОЛБООТОЙ ЗОХИЦУУЛАЛТ

3.1. Апп нь Изи Пэй ХХК-ийн нийлүүлсэн ПОС төхөөрөмжөөр хийгдсэн гүйлгээний мэдээллийг харуулах, боловсруулах зориулалттай.

3.2. ПОС төхөөрөмжийн гүйлгээний мэдээлэл нь:

  • Төлбөрийн картын гүйлгээ
  • QR болон бусад төлбөрийн хэрэгслээр хийгдсэн гүйлгээ
  • Буцаалт, амжилтгүй гүйлгээ
  • Өдрийн болон сарын орлогын нэгтгэл

3.3. Төлбөрийн картын мэдээллийг олон улсын PCI DSS стандартын шаардлагад нийцүүлэн хамгаална.

3.4. ПОС төхөөрөмжийн эвдрэл, саатал гарсан тохиолдолд Хэрэглэгч Аппаар дамжуулан засвар үйлчилгээний хүсэлт гаргах боломжтой.

3.5. ПОС төхөөрөмжийг хууль бус зорилгоор ашиглах, гуравдагч этгээдэд дамжуулах, өөрчлөх, хуулбарлахыг хориглоно.

ДӨРӨВ. ЗЭЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

4.1. Easypay App нь мерчант Хэрэглэгчдэд санхүүгийн байгууллагын зээлийн бүтээгдэхүүний талаарх ерөнхий мэдээллийг танилцуулах боломжтой.

4.2. Зээлийн үйлчилгээ нь Изи Пэй Норбүла ББСБ ХХК зэрэг эрх бүхий банк бус санхүүгийн байгууллагаас олгогдох бөгөөд зээлийн нөхцөл, шалгуур, шийдвэр нь тухайн байгууллагын дотоод журам, холбогдох гэрээгээр тусдаа зохицуулагдана.

4.3. Апп-д байршсан зээлийн мэдээлэл нь урьдчилсан, танилцуулгын шинжтэй бөгөөд зээл олгох эцсийн шийдвэрийг зээл олгогч байгууллага гаргана.

4.4. Зээлийн үйлчилгээтэй холбоотой харилцаа нь:

  • Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль
  • Монголбанк-ны холбогдох журам
  • ББСБ болон харилцагчийн хооронд байгуулсан зээлийн гэрээгээр тус тус зохицуулагдана.

4.5. Easypay App нь зээлийн гэрээний тал биш бөгөөд зээлийн эргэн төлөлт, хүү, шимтгэлтэй холбоотой аливаа маргаанд хариуцлага хүлээхгүй.

ТАВ. ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ БА НУУЦЛАЛ

5.1. Компани нь Хэрэглэгчийн мэдээллийг дараах зорилгоор цуглуулж, боловсруулна:

  • Хэрэглэгчийг танин баталгаажуулах
  • Үйлчилгээ үзүүлэх
  • Тайлан, мэдээлэл хүргэх
  • Системийн аюулгүй байдлыг хангах
  • Холбогдох хууль тогтоомжийн шаардлага биелүүлэх

5.2. Хувийн мэдээллийг дараах хууль тогтоомжийн дагуу хамгаална:

  • Монгол Улсын Төлбөрийн системийн тухай хууль
  • Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль
  • Кибер аюулгүй байдлын тухай хууль

5.3. Хэрэглэгчийн мэдээллийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр эрх бүхий байгууллагад гаргаж өгнө.

5.4. Апп нь системийн лог, хэрэглээний түүхийг аюулгүй байдлын зорилгоор хадгалах эрхтэй.

ЗУРГАА. ТАЛУУДЫН ЭРХ, ҮҮРЭГ

6.1 Компани дараах эрх, үүрэгтэй:

  • Үйлчилгээний тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах
  • Системийн шинэчлэл хийх
  • Хэрэглэгчийн эрхийг түр хязгаарлах (зөрчил гаргасан тохиолдолд)
  • Сэжигтэй гүйлгээг түр хязгаарлах

6.2 Хэрэглэгч дараах үүрэгтэй:

  • Үнэн зөв мэдээлэл өгөх
  • ПОС төхөөрөмжийг зориулалтын дагуу ашиглах
  • Хууль бус гүйлгээ хийхгүй байх
  • Карт эзэмшигчийн мэдээллийг задруулахгүй байх
  • Апп болон ПОС төхөөрөмжийн системд хууль бусаар нэвтрэхгүй байх

ДОЛОО. ХАРИУЦЛАГА

7.1. Хэрэглэгчийн буруутай үйлдлээс үүдэн гарсан хохирлыг Хэрэглэгч бүрэн хариуцна.

7.2. Форс-мажор нөхцөл (интернет саатал, цахилгаан тасрах, байгалийн гамшиг гэх мэт)-өөс үүдэлтэй сааталд Компани хариуцлага хүлээхгүй.

7.3. Нөхцөлийг ноцтой зөрчсөн тохиолдолд Компани үйлчилгээ зогсоох, гэрээг цуцлах эрхтэй.

НАЙМ. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

8.1. Маргааныг талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ.

8.2. Тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шүүхээр шийдвэрлэнэ.

ЕС. БУСАД ЗҮЙЛ

9.1. Компани энэхүү Нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй.

9.2. Шинэчилсэн нөхцөл Апп-д байршуулснаар хүчин төгөлдөр болно.

9.3. Хэрэглэгч “Зөвшөөрөх” товч дарснаар энэхүү Үйлчилгээний ерөнхий нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцно.